Б.Мягмарсүрэн Энэтхэгт уулын дугуйгаар тэргүүлжээ

 

      Энэтхэг улсын уулархаг бүс нутагт олон улсын уулын дугуйн уралдаан болж, манай тамирчин ОУХМ Б.Мягмарсүрэн тэргүүн байр эзэлжээ.

 

Энэ тэмцээнд 11 орны 80 гаруй дугуйчин өрсөлдсөн бөгөөд уг уралдаанд спортын мастер Б.Баянжаргал гуравдугаар байрт шалгарсан байна. Дугуйчид зургаан өдрийн турш 628 км зам туулж, аваргаа тодруулжээ.

 

Харин хоёрдугаар байрыг АНУ-ын дугуйчин эзэлсэн байна. Манай дугуйчид ирэх тавдугаар сарын 4-5-нд Тайландад болох Ази тивийн аварга шалгаруулах уулын дугуйн тэмцээнд оролцох юм.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)