Тивийн АШТ-ээс М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртлээ
- 2016-04-21
- Спорт
- 0

Филиппин улсад таэквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Түмэнбаяр аваргын төлөөх тоглолтод Ираны тамирчинд 9:6-гаар дийлдэн, мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Филиппин, Казахстан, Катарын тамирчдыг ялж, шигшээд шалгарсан. Түүний хувьд Азийн аваргаас медаль хүртсэн анхны таэквондогийн тамирчин боллоо. Тус тэмцээний өмнө "РИО-2016" олимпийн эрхийн тэмцээн болсон бөгөөд манай баг тамирчдаас эрэгтэй 58 кг-д ОУХМ П.Тэмүүжин мөнгөн медалийн болзол хангаж, таеквондочдоос олимпийн наадамд оролцох эрх авсан анхны монгол хүн болсон юм.
О.Заяа

Сэтгэгдэл (0)