Л.Мөнхбаяр пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

 

       Дани улсад энэ сарын 19-нд эхэлсэн пауэрлифтингийн хэвтээ шаталтын ДАШТ-д манай улсаас долоон тамирчин оролцож байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн М1 ангиллын 93 кг-д “Стронг” клубын тамирчин Л.Мөнхбаяр 272,5 кг-ыг шахаж, мөнгөн медаль хүртлээ.

 

Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй энэ тэмцээн ирэх ням гарагт өндөрлөнө. Манай улсаас өсвөр үеийн ангиллын 66 кг-д С.Сүхбат, залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл, М1 ангиллын 83 кг-д Азийн аварга М.Анхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүч бяраа сорьж байгаа юм.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)