Олимпийн эрх олгох тэмцээн сонгомол барилдаанаар эхэллээ
- 2016-04-22
- Спорт
- 0

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах “The first “Last-Chance” тэмцээн Буянт-Ухаа спортын төв ордонд эхэллээ.
Тэмцээн өнөөдөр зуны олимпийн наадмын анхны спортын төрлийн нэг сонгомол барилдааны 66кг, 75кг, 98кг, 130кг-ын жингээр эхэллээ.
Тэмцээний шигшээд шалгарсан буюу алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид олимпийн эрх хүртэнэ.
Сонгомол барилдааны төрөлд Иран улсаас олимпийн аварга, дэлхийн 6 удаагийн аварга Хамид Сориан зодоглохоор манай улсад ирээд байна. Азийн сонгон шалгаруулах тэмцээнд Хамид Сориан Японы бөх Шинобу Отад ялагдаж олимпийн эрх авч чадаагүй юм.
Өнөөдрийн хуваарь
- 9.00-15.00 Сонгомол барилдааны 59кг, 66кг, 75кг, 85кг, 98кг, 130 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
- 17.30-18.00 Нээлтийн ёслол
- 18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
Дөрөвдүгээр сарын 23. Бямба гариг
- 9.00-15.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 48кг, 53кг, 58кг, 63кг, 69кг, 75 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
- 18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
Дөрөвдүгээр сарын 24. Ням гариг
- 10.00-15.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 57кг, 65кг, 74кг, 86кг, 97кг, 125 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
- 9.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
Тэмцээнийг “МҮОНТ”, “NTV”, “Сүлд” зурагтаар шууд дамжуулж үзүүлнэ.
О.Заяа

Сэтгэгдэл (0)