Манчестер Юнайтед финалд шалгарлаа

 

Английн хөлбөмбөгийн холбооны 135 дахь удаагийн тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Холбооны цом буюу FA цомын төлөөх хагас шигшээгийн эхний тоглолт өнгөрсөн шөнө болжээ. “Уэмбли” цэнгэлдэхэд Манчестер Юнайтед болон Эвертон багууд финалын төлөөх тоглолтоо хийж Манчестер Юнайтед баг шигшээд шалгарлаа.

 

Манчестер Юнайтед клубын Мартиал энэ өдөр 1 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөн. 34 дэх минутанд М.Феллайнид дамжуулалт өгсөн. Ингээд М.Феллайни тэмцээний эхний гоолыг оруулсан. Харин К.Смоллинг цэвэрлэгээ хийх гэж байгаад өөрийнхөө хаалганд гоолдсон. Гэхдээ энэ өдөр ялах ёстой баг нь Манчестер Юнайтед байсан байна. Эвертоны Лукаку өөрт олдсон 11 м-н торгуулийн цохилтоо алдсан. Мөн шүүгчийн мэдлийн цагт Манчестер Юнайтед багийн Мартиал гоол оруулсан. Ингээд Манчестер Юнайтед клуб FA цомын шигшээд 19 дэх удаагаа шалгарлаа. Одоо тэд Кристал Палас болон Уотфорд багуудын аль хожсонтой нь аваргын төлөө тоглоно.

 

 

Эх сурвалж: Ssport..mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)