Тампа Бэй Лайтинг нэмэлт цагт хожил авлаа
- 2016-05-05
- Спорт
- 0

ҮХЛ-н плэй-оффын тоглолтууд маш сонирхолтой, ширүүн өрсөлдөөн дунд өрнөж байна. Дорнод бүсийн хагас шигшээд таарсан Тампа Бэй Лайтинг болон Нью-Йорк Айландерс багуудын тоглолт Нью-Йорк хотын “Barclays Center” ордонд боллоо. Тус тоглолтонд нийт 9 гоол орсон бөгөөд үе тус бүрт хоёр баг харилцан гоол оруулсан сонирхолтой тоглолт боллоо. Тоглолтын эхний гоолыг талбайн эзэн багийн Ж.Бэйли оруулсан. Ж.Бэйли плэй-оффт 2 дахь гоолоо оруулж байгаа нь энэ ажээ. Харин тоглолтын 1-р үе өндөрлөхтэй зэрэгцээд Тампа Бэй Лайтинг багийн Р.Каллахан тэнцээний гоолыг оруулсан. Ингээд хоёр баг 1-р үед 1-1 болоод байсан бол 2-р үед хоёр багаас тус бүр 1 гоол, шийдвэрлэх 3-р үед тус бүр хоёр гоол орсон. Үндсэн цагт тэнцэж, цаг сунгасан. Нэмэлт цаг эхлээд удаагүй байхад зочин багийн Б.Бойл хожлын гоолыг Нью-Йорк Айландерс багийн хаалганд оруулсан байна. Ингээд Тампа Бэй Лайтинг баг айлын талбай дээрээс цувралын 2 дахь хожлоо байгууллаа. Ингэснээр цувралын Тампа Бэй Лайтинг баг 2-1 харьцаатай тэргүүлж эхлээд байна.
Эх сурвалж: Ssport.mn

Сэтгэгдэл (0)