Плэй-оффын 2-р шатанд өрсөлдөөн ширүүн өрнөж байна

 

Өнөөдөр Нэшвилл Предаторс болон Сан Хосе Шаркс багууд цувралын 3 дахь тоглолтоо хийлээ. Хоёр багийн эхний 2 цуврал Сан Хосе Шаркс багийн талбайд болоход хоюуланд нь талбайн эзэн баг хожоод байсан. Гэтэл өнөөдөр болсон тоглолтонд талбайн эзэн баг Нэшвилл Предаторс баг өрсөлдөгч Сан Хосе Шаркс багийг 4-1 харьцаагаар хожлоо. Ингэснээр энэ удаагийн плэй-оффын 2-р шатанд бүх цуврал 2-1 гэсэн харьцаатай болж, илт илүүрхсэн, шүүрдсэн тоглолтууд гарахгүй болж байна.

Өнөө өглөө болсон цувралын 3 дахь тоглолтонд Нэшвилл Предаторс баг талбай дээрээ сайн тоглож үзэгчидээ баярлууллаа. Тоглолтын 1-р үед зочин баг Сан Хосе Шаркс багийн ахмад тоглогч, багийн энэ цаг үеийн домог болсон П.Марло гоол оруулж зочид тэргүүлж эхэлсэн. Гэвч 2 болон 3-р үед талбайн эзэн багаас Ж.Нейл, Ш.Уэбер, К.Вилсон болон Ф.Форсберг нар тус бүр нэг гоол оруулснаар багтаа ялалт авчирлаа.

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)