Г.Болдбаатар дэлхийн чансааг тэргүүллээ

 

"Баку-2016" Их дуулга тэмцээний 60 кг-ийн жинд 2014 оны дэлхийн аварга, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар аваргалж, алтан медаль хүртлээ.

 

Тэрбээр Ливан, ОХУ, Их Британы бөхчүүдийг ялж хэсгийн аварга болоод хагас шигшээд дэлхийн чансааны 8 дугаарт эрэмбэтэй Узбекистаны Шарафудин Лутфиллаевыг юүко үнэлгээгээр яллаа. Улмаар аваргын төлөө өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий аварга Японы Рюүжү Нагаямаг ялснаар чансаагаа 500 оноогоор нэмэх боломжтой боллоо. Ингэснээр тэрбээр 60 кг-ийн дэлхийн чансааг 2151 оноогоор тэргүүлэх боломжтой боллоо.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zolo (202.72.245.165)

    2016-05-07

    boldbatarda amjilt husie munadag yum aa

  • зочин (182.160.35.147)

    2016-05-07

    Баяр хургье. Бундмаа хурэл медаль авлаа. Цолмон унэхээр муу барилдлаа. Ямарч мэхгуй юмаа. Олимпд Бундмаа илуу барилдмаар харагдаж байна. Цолмонгийн барилдааныг ажиглаад байхад алдаан дээрээ дугнэлт хийж барилдахгуй байна. Нэг угээр хэлвэл толгой нь сайн ажиллахгуй юм. Бох барилдан гэдэг ухаан шуу.