Э.Сумъяагаас илэрсэн допингийн асуудалд албан ёсны тайлбар өглөө

 

Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Э.Сумъяагаас допинг илэрсэн тул олимпийн эрхийг нь хураасан тухай мэдээлэл өнөөдөр олон нийтэд дэлгэгдсэн. Энэ асуудлаар ЭМСЯ-наас шуурхай хурал зарлаж, албан ёсны мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх:

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр "Маш нууц" гэсэн хаягтай албан бичиг манай байгууллагад ирсэн. Энэхүү албан бичигт: Чөлөөт бөхийн  эмэгтэй шигшээ багийн тамирчин Э.Сумъяагаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас энэ асуудлыг задлахгүй байхыг хүсч асуудал шийдэгдтэл тэмцээнд оролцохыг нь түр түдгэлзүүллээ гэсэн байсан. 

 

Харин тун удалгүй “WADA”-аас гуравдугаар сарын 01-нээс хойш нэг микрограммаас доош мельдониум гэдэг бодис илэрвэл цагаатгах талаар албан ёсоор мэдээлсэн. Гэтэл мөн л өнгөрсөн сарын 26-нд ДНБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичиг ирсэн нь “Гуравдугаар сарын 18-нд тамирчин Э.Сумъяагаас 0.7 микрограмм хэмжээтэй мелдониум илэрсэн. Тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлсэн байснаа цуцалж байна. Тэмцээн уралдаанд оролцоход асуудалгүй гэсэн утга бүхий албан бичиг ирсэн. Гэтэл өнөө шөнө ийм шийдвэр гаргаснаа зарлаж албан бичиг явуулсан. Ийм учраас бид Олон улсын олимпийн хороо, ДБНХ зэрэг газруудад албан ёсоор энэ талаар бичиг явуулаад байна. Хэрвээ ДБНХ-ноос ийм бичиг ирээгүй байсан бол бид олимпийн эрх олгох сүүлийн хоёр тэмцээнд 53кг-д өөр тамирчнаа явуулах бүрэн боломжтой байсан" гэлээ.

 

Харин эмч нарын зүгээс “Манай тамирчнаас илэрсэн мельдониум гэдэг бодис бол эмийн бодис юм. Саяхан допингийн жагсаалт шинэчлэгдэх үед бид шигшээ багийн дасгалжуулагч нарт энэ тухай мэдээлсэн. Анх дөрөвдүгээр сарын 13-ны өдөр мельдониум гэдэг бодисын тун хэмжээг зааж, хүний биеэс ялгарах хугацааг зааж өгсөнЗориулалт нь тамирчин хүн бэлтгэл хийх, барилдах гэх мэт өндөр ачаалал авсан байгаа үед зүрхний хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг. Олны нийтийн ойлгож байгаа шиг хүч оруулдаг сэргээш биш.

 

Спорт, анагаах ухааны албаны дарга нар эмч хэлэхдээ "Мельдониум бол эмийн бодис гэж ойлгоорой. Мельдониум бодис сэргээшийн жагсаалтад орсноос хойш бид шигшээ багийн алба дасгалжуулагч нарт мэдээлэл өгсөн. Тамирчны ид ачааллын үед зүрхний хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг болохоос хүч чадал оруулдаг эм биш. Мельдониум гэж бодис их бага хэмжээ заагаагүй байж байгаад дөрөвдүгээр сарын 13-нд албан ёсоор мэдээлэл гаргасан. Тун хэмжээг зааж хүний биеэс ялгарах хугацааг зааж өгсөн” гэлээ.

 

Мөн манай тамирчин Э.Сумъяагийн хувьд эмийн найрлаганд орсныг мэдэхгүй санамсаргүй уусан уу, хэзээ яаж хэрэглэсэн бэ гэдгийг тодорхойлоогүй учраас хамаагүй ярьж, мэдээлэхгүй байхыг хүслээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)