Екатерина Гамова зодог тайллаа

 

        ОХУ-ын волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, олимпын хошой мөнгөн медальт Екатерина Александровна Гамова зодог тайлж буйгаа албан ёсоор зарлажээ. Тэрбээр “Намайг тамирчны хувиар өсч дэвжиж, хөгжихөд тусалсан дасгалжуулагч, шүтэн бишрэгч нартаа баярлалаа. Мөн үргэлж намайг дэмжсэн гэр бүлийнхэндээ баярлалаа. Өнөөдөр би спортын карьераа дуусгавар болгож байгаагаа мэдэгдэж байна” хэмээснийг ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулжээ. Түүнчлэн Екатерина Гамова удахгүй болох“Рио-2016” олимпод эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн юм. Өдгөө36 настай тэрбээр олимпоос хошой мөнгө, дэлхийн аваргаас хошой алтан медаль хүртжээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)