Монгол хүү Америкийн тэмцээнд тэргүүллээ

 

        АНУ-ын Иллинойс мужийн дунд сургуулиудын гимнастикийн аварга аварга шалгаруулах тэмцээнд Ж.Номундалай хэмээх монгол хүү түрүүлжээ. Тэрбээр ийнхүү “Niles West” сургуулийнхаа түүхэнд алтан медаль авсан анхны гимнастикч болсон байна. Ж.Номундалай эх орондоо амьдарч байхдаа анх гимнастикаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2007 оны гэр бүлийнхнийхээ хамт АНУ-ыг зорьжээ. Түүнийг тэмцээнд аваргалсных нь дараа дасгалжуулагч Адриан Батиста “Мужийн аварга болсноор дэлхийн төвшинд хүрэх эхний алхмаа хийлээ” хэмээн магтсан байна.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.9.41.2)

    2016-05-24

    Уг нь "Ж.Номундалай Иллиной мужийн аврага болов" гэж гарчиг өгөх байсийм. Хөөрхий Номунд үүний учир ойлгомжгүй л дээ.

  • зочин (202.9.41.2)

    2016-05-24

    Нэг их сүржигнэж омогшиж хэрэггүйдээ. Бид бүдүүлэг худалч залхуу сүржин ядуу дээрэнгүй боловсролгүй тэнэг байдлаа засахгүй бол энэ тэнд хэдэн тамирчин медаль авснаар монголыг мандуулж чадахгүй. Гутаах юмнь гйхуулах юмнаасаа хэт их байна. Тэр хүүд баяр хүргэе.