Б.Түвшинбат эхний ялалтаа байгуулав

 

Куба улсад болж байгаа Кордова Кардиний нэрэмжит Олон улсын боксын тэмцээний 69 кг-д хүч үзэж буй ОУХМ Б.Түвшинбат эхний тоглолтоо олимпийн эрхийн тэмцээнд ялсан Тайландын тамирчин Ардээ Сайломтой хийж 3:0-ээр хожсон байна.

 

Харин 60 кг-д ОУХМ  Л.Отгондалай Кубын тамирчинд 2:1-ээр ялагджээ. Өнөөдөр 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ тоглоно. Монголын боксын тамирчид 5 дугаар сарын 17-ноос эхлэн Кубын боксын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 2-нд Хавана хотноо зохион байгуулж байгаа нэрт боксчин Жиралдо Кордова Кардиний нэрэмжит Олон улсын боксын тэмцээнд оролцож байна.

 

Д.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)