Ц.Намуунцэцэг АЗАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

 

2016 оны Ази тивийн залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн ХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХIII, сонгомол барилдааны ХҮII аврага шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотын “Rizal Memorial Sports Complex” спортын ордонд болж байна.

 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 55 кг жингийн барилдаан болж 55 кг-д “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг жиндээ аман хүзүүдэж Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой медальт бөх болов.

 

Өнгөрсөн жил Мьянмар улсын Моутама хотод болсон тивийн залуучуудын АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Өнөөдөр эмэгтэй 44, 51, 59, 67 кг жингийн барилдаанууд болно. Манай улсаас 3 бөх зодоглоно.

 

Д.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)