Байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

 

Байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо өчигдөр эхэлж албан ёсны нээлтээ Төв цэнгэлдэх хүрээлэнд хийжээ.

 

Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа тус тэмцээнд 24 орны 250 орчим тамирчин оролцож байгаа юм. Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ЭМСЯ, БСШУЯ, БТСХТ, НЗДТГ, МОСХ, Байт харвааны үндэсний холбоод хамтран зохион байгуулж байна. 11 дэх удаагийн тэмцээн Компаунд болон Рекурв гэсэн хоёр төрлөөр ганцаарчилсан, хос, багийн гэсэн төрлөөр аваргуудаа тодруулна. Тэмцээний урьдчилсан шатны харваанууд өнөөдөр, маргааш болно.

 

Харин алт болон хүрэл медалийн төлөөх харвааг Чингисийн талбайд ням гарагт хийхээр болжээ. Үндэсний сурын спортод тулгуурлан манай оронд байт харвааны спорт хөгжөөд 60 орчим жил болж байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)