”Бид эх оронтойгоо хамт” тамирчдын сүлд дууг бүтээжээ

 

"Олимпийн хөгжлийг дэмжих сан", МҮОХ, "Монголын байт харвааны холбоо", "Анир" студи хамтран "Бид эх оронтойгоо хамт" тамирчдын албан ёсны сүлд дууг бүтээлээ. Тус уран бүтээлийг "Рио-2016" оны зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтээснээ өнөөдөр танилцуулсан юм.

 

Дууны шүлгийг МУСТА А.Эрдэнэ-Очир, аялгууг МУСТА Ц.Эрдэнэбат туурвисан бол хөгжмийн найруулгыг "Анир" студи, видео клипийг "Face" студын хамт олон бүтээж, Монгол поп опера “Увертюра” хамтлагийн залуус амилуулжээ. 

 

О.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)