Боксчид олимпийн эрхийн төлөө Бакуг зорилоо
- 2016-06-10
- Спорт
- 0

Монголын олимпийн боксын үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээндээ оролцохоор Азербайжан улсын Баку хотыг зорилоо.Тэмцээн энэ сарын 16-25 ны өдрүүдэд болно.
Тэмцээнээс жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан боксчдод олимпийн эрх олгоно. Монголын баг тамирчдаас 49 кг Г.Ган-Эрдэнэ, 60 кг Д.Отгондалай, 64 кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат нар олимпийн эрх хүртээд байгаа.
Бакуд олимпийн эрхийн төлөө 52 кг Х.Энх-Амар, 56 кг Э.Цэндбаатар, 75 кг Н.Шинэбаяр, 81 кг С.Эрдэнэбаяр нар тулалдах юм.
Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуяг, бэлтгэл хангагчаар Б.Мишээлт нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Г.Даш

Сэтгэгдэл (0)