О.Энхтүшиг, Ж.Азжаргал нар Дэлхийн аваргын шигшээд шалгарчээ
- 2016-06-14
- Спорт
- 0

Аэробик гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ДАШТ БНСУ-ын Инчён хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр манай тамирчид 12-14 насны ангиллын багийн төрөлд шигшээд шалгарсан талаар бид өмнө нь мэдээллэсэн.
Тэгвэл дөнгөж сая 12-14 насны хосын төрөлд О.Энхтүшиг, Ж.Азжаргал нар 18.000 оноогоор шигшээд шалгарлаа. Манай тамирчид маргааш финалд өрсөлдөнө.
О.Түвшин

Сэтгэгдэл (0)