Пара байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ Риогийн эрх авчээ

 

Пара байт харвааны олимпийн эрх олгох олон улсын тэмцээн Чех улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд манай тамирчин Б.Оюун-Эрдэнэ “Рио-2016” паралимпийн эрхээ авч чадлаа.

 

Тус тэмцээнд манай улсаас эх дөрвөн тамирчин өрсөлдөж байна. Буянжаргалын Оюун-Эрдэнэ рекурв төрлийн ганцаарчилсан ангилалд цэцээ сорьж эхний тойрогт гоц мөргөсөн бол дараагийн даваанд Энэтхэгийн Р.Поожаг 7:1, Иракийн К.Аль-Саедыг 6:4-өөр тус тус ялж, шигшээд өрсөлдөх эрхээ өвөртөлжээ. Улмаар алтан медалийн төлөөх харваанд Тайванын Лее Юн-Хсьенг 7:1-ээр ялж алтан медалийн эзэн болов.

 

Ийнхүү “Лондон-2012”-т цэц сорьж байсан манай тамирчин хоёр дахь паралимпийн наадамд оролцох эрхтэй болж байгаа юм.

 

Д.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Эээ (202.126.91.90)

    2016-06-16

    Мундаг байна. Баяр хүргэж амжилт хүсье. Риод гялалзаарай