Аргентины Ерөнхийлөгч Мессигээс багтаа үлдэхийг хүсэв

 

        Аргентинчууд алдарт хөлбөмбөгч Лионель Мессиг багаасаа гарахгүй байхыг хүсч буйгаа нийгмийн сүлжээгээр илэрхийлж, “Буцаад ирээч, Месси” гэх уриалга гаргажээ. Тэдний дунд Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри байгаа юм. Тэрбээр мэдээг сонсоод хүнд цохилтод орсноо мэдэгдээд “Шигшээ багаараа маш их бахархаж байна. Хөгжөөн дэмжигчдээ илүү олон жил баясган баярлуулж, шилдэг тоглолтоо үзүүлнэ гэж найдаж байна” гэж твиттер хуудастаа бичжээ. “Copa America” буюу Америкийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод Аргентины баг Чилийн багт хожигдсоны дараа Лионель Месси багаасаа гарахаар шийдсэнээ зарласан аж. Тэр цагаас хойш түүний шүтэн бишрэгчид ийнхүү уриалга гаргаж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн Буэнос-Айрес хотын Плейт голын эрэгт Лионель Мессигийн хүрэл хөшөөг босгосон байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)