Роналдо мөнгөн урамшууллаа хүүхдийн санд хандивлажээ
- 2016-07-19
- Спорт
- 0

Европын АШТ-д түрүүлсэнийхээ төлөө Криштиано Роналдо Португалын шигшээ багийнхаа тоглогчдын адилаар 275 мянган еврогийн мөнгөн урамшуулал хүртсэн. Гэлээ ч тэрбээр энэхүү мөнгөө өөртөө бус харин хавдартай хүүхдүүдийн санд шууд хандивласан байна. Мөн тэрбээр Аваргуудын лигт түрүүлсэнийхээ төлөө хүртсэн мөнгөн урамшууллаа мөн санд хандивласан ажээ.
С.Баяр

Сэтгэгдэл (0)