Б.Тэмүүлэн олимпын тугчаар сонгогджээ
- 2016-07-20
- Спорт
- 0

Рио де Жанейрод болох зуны олимпын наадамд өрсөлдөх манай баг тамирчдын тугчаар жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн сонгогджээ. Ингэснээр 1968 оноос хойш зуны олимпын наадамд монголчууд 13 тугч сонгосноос зургаад нь жүдогийн төлөөлөл байна. Тодруулбал Б.Бат-Эрдэнэ аварга гурван олимпод эх орныхоо далбааг өргөж олимпын нээлтэд оролцсон бол сүүлийн таван олимпод энэ спортын төрлийн тамирчид тугчаар сонгогджээ.
Түүнчлэн чөлөөт бөхөөс тав, марафон, боксоор тус бүр нэг тамирчин тугчаар нэрлэгдэж байв. Чөлөөт бөхийн төрлөөр хамгийн сүүлд Д.Сумьяабазар 1996 онд Атлантагийн олимпод тугчаар явсан билээ.
Тугч
1968 – Мехико– Х.Баянмөнх (Чөлөөт бөх)
1972 – Мюнхен – Б.Жамсран (Чөлөөт бөх)
1976 – Монреаль – З.Ойдов (Чөлөөт бөх)
1980 – Москва – З.Дүвчин (Чөлөөт бөх)
1988 – Сөүл – Б.Бат-Эрдэнэ (Жүдо)
1992 – Барселона – Б.Бат-Эрдэнэ (Жүдо)
1996 – Атланта – Д.Сумьяабазар (Чөлөөт бөх)
2000 – Сидней – Б.Бат-Эрдэнэ (Жүдо)
2004 – Афин – Д.Нямхүү (Жүдо)
2008 – Бээжин – М.Баяржавхлан (Жүдо)
2012 – Лондон – Б.Сэр-Од (Марафон), Н.Төгсцогт (Бокс)
2016 – Рио де Жанейро – Б.Тэмүүлэн (Жүдо)
С.Баяр

Сэтгэгдэл (0)