Монголын баг мөнгөн медаль хүртлээ

          

Сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалын эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд манай баг мөнгөн медаль хүртлээ. Улаанбаатар хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тэмцээнд 23 орны сүмочид өрсөлдсөн юм. Хагас шигшээд ОХУ, Гүрж, Монгол, Украины баг үлдэв. Шийдвэрлэх барилдаанд ОХУ Гүржийг 3:0, Монгол Украиныг мөн 3:0-оор хожин финалд үлдсэн юм. Энэхүү барилдаанд ОХУ- ын сүмочид манай багийг 3:0-оор хожин аварга болов. Харин гутгаар байранд Украин, Японы баг оров.

Б.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)