Доржсүрэнгийн Сумъяа олимпийн анхны медалийг авчирлаа

 

        Риогийн олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанууд өндөрлөлөө. Финалын барилдаанд манай тамирчин Доржсүрэнгийн Сумьяа Бразилийн бөх Р.Силватай учраа тааран барилдав.

 

Тэрбээр Голландын Саннэ Верхаген, Португалын Тельма Монтейро нарын дэлхийн медальтай бөхчүүдийг ялаад мөнгөн медалийн төлөө Японы Каори Мацумотог 22 секундад үүрч шидэн цэвэр ялав. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөхтэй тааран ялагдал хүлээсэн юм. Бразилийн бөх манай Сумъяаг шүүгчийн харагдахгүй өнцөгөөс нь баруун гараараа тахимдан унагаасан бөгөөд шүүгч үүнд нь вазари үнэлгээ өглөө. Яг ийм тохиолдолд тухайн бөхийг хасдаг ба энэ удаа Бразилийн бөхийг нутгийн дэвжээ нь түшлээ. 

 

Монголын багийн хамгийн анхны медалийг авчирсан Доржсүрэнгийн Сумъяадаа баяр хүргэе. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)