Д.Отгондалай ялалт байгууллаа

 

        Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны Олимпийн XXXI наадмын дөрөв дэх өдөр боксын тэмцээн үргэлжлэн явагдлаа. Энэ өдрийн манай тамирчдын сүүлийг мушгиж боксын 60 кг-ийн жинд Д.Отгондалай Риогийн рингэн дээр гарч тулалдлаа. Эхний тойрогтоо чансааны эрэмбээр хийлсэн тэрээр шөвгийн наймд үлдэхийн төлөөх тулаанаа Нидерландын Энрико Лакрузтай хийсэн юм. Гурван үе үргэлжилсэн эн тэнцүү тулааны эцэст манай тамирчин 2:1-ээр ялалт байгуулж дараагийн шатны эрхээ халаасаллаа. Манай тамирчин энэ сарын 13-ны өдөр буюу ирэх бямба гаригт Алжирын Реда Бенбазизтай тулалдах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Цоодол (122.201.27.38)

    2016-08-10

    Отгондалайдаа амжилт хүсье төрийн далбаагаа мандуулж төрийнхөө дуулалыг эгшиглүүлэн түмэн олноо баярлуулаарай алтан медиалын эзэн болоорой хурай хурай хурай