“Тедди баавгай” олимпын хошой аварга боллоо
- 2016-08-15
- Спорт
- 0

“Тедди баавгай” хочит Францын алдарт тамирчин Тедди Ринер “Рио-2016” олимпын наадмын жүдо бөхийн +100 кг-ын жинд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр “А” хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд хэсгийн аваргын төлөөх барилдаанд зохион байгуулагч орны жүдоч Р.Силватай хүч үзэн вазари үнэлгээгээр буулган авсан. Хагас шигшээд Израйлын тамирчин О.Сассонтай учраа таарч, цэвэр ялсан. Харин аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Х.Харасаватай учраа таарч ялснаар алтан медалийн эзэн болсон юм. Риогийнх түүний оролцож буй гурав дахь олимп бөгөөд 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл, 2012 оны Лондоны олимпоос алтан медаль хүртэж байсан билээ. Ийнхүү Лондоны олимпын алтан медалиа ихэрлүүлж олимпын хошой аварга болж буй шилдэг тамирчин юм.

Сэтгэгдэл (0)