Майкл Фелпс зодог тайлна
- 2016-08-16
- Спорт
- 0

Усан сэлэлтийн домогт тамирчин Майкл Фелпс Риогийн олимпын дараа зодог тайлахаар болсон талаар “BBC” агентлаг уламжиллаа. Тэрбээр 2012 оны Лондоны олимпын дараа зодог тайлна хэмээн мэдэгдэж байсан ч үргэлжлүүлэн тэмцээн уралдаанд орсон юм. Харин энэ удаад албан ёсоор зодог тайлна гэхэд түүний хамтрагч Райн Лохте болон шүтэн бишрэгчид нь тус мэдэгдлийг үгүйсгэж “Фелпс 2020 оны Токиогийн олимпод өрсөлдөнө” гэж үзэж байгаа аж. Энэ талаар Фелпс “Рио-2016 миний сүүлийн олимп болно. Их спортоо орхино гэдэг гунигтай ч энэ олимпод гаргасан амжилтдаа баяртай байна.Та нар итгэхгүй бол би маргааш ч зодог тайлах бичигт гарын үсэг зурж болно” гэжээ. Өдгөө 31 настай тамирчин олимпын наадмаас нийт 23 алтан медаль хүртсэн юм.

Сэтгэгдэл (0)