Паралимпиос Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ

 

        Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам эхэллээ. Харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Манай бөх 60 кг-ийн В3 ангилалд хүч үзсэн бөгөөд Азарбайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялж, паралимпийн медальтан боллоо. Азарбайжаны бөх "Бээжин 2008" хүрэл, "Лондон 2012" алтан медальт бөх юм. Ийнхүү манай тамирчин Б.Ууганхүү паралимпаас эхний медалийн авч чадлаа.

 

 

Б.Цэцэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)