МЧБХ-г 50 мянган еврогоор торгож, 2 дасгалжуулагчийн эрхийг 3 жилээр хасахаар болжээ
- 2016-09-16
- Спорт
- 0

Рио 2016 олимпийн наадмын бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдаан маргаантай болж, улмаар манай дасгалжуулагчид эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
Олимпийн наадмын дараа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хасч буйгаа албан бичиг илгээн мэдэгдсэн. Ингээд дотоодтоо тодорхой арга хэмжээ авч, байр сууриа илэрхийлсэн хариу захидал илгээхийг үүрэгдээд байсан юм.
МЧБХ энэ сарын 1-нд албан бичгээ Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд явуулсан ба энэ тухай хариу нь иржээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос /UWW/ МЧБХ-г 50 мянган еврогоор торгож, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Г.Баяраа нарын эрхийг гурван жилээр хасах шийдвэр гаргажээ.
Мөн МЧБХ-г 50 мянган еврогийн торгуулиа төлсөн тохиолдолд манай тамирчид олон улсын тэмцээнд оролцож эрхийг нээхээр болжээ.
Тэгвэл манай МҮОХ-ны хурлаар Г.Мандахнарантай холбоотой асуудлаар Спортын арбитрийн шүүхэд хандсан байна. Уг асуудлыг Голланд улсын өмгөөлөгч хариуцан ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл (3)
(24.14.168.146)
Riogiin olimpiin 2 taichigch erhem eronhiilegchiin 2 tsagnii shagnaltnuud
(24.14.168.146)
oodoo hayasan chuluu ooriin tolcoi deer gedeg unen ug gedegiig 2 dasgaljuulach odoo oilgoson baih harin ni odoo eronhiilechiin yu gej helehiig huleej bna 50 myangan evrog elbegee eronhiilegch tolvol ih sain bna
(24.14.168.146)
oodoo hayasan chuluu ooriin tolcoi deer gedeg unen ug gedegiig 2 dasgaljuulach odoo oilgoson baih harin ni odoo eronhiilechiin yu gej helehiig huleej bna 50 myangan evrog elbegee eronhiilegch tolvol ih sain bna