“Чингис хаан” олон улсын боксын тэмцээн болно
- 2016-10-08
- Спорт
- 0

Сонирхогчдын боксын “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн энэ сарын 18-22-нд Спортын төв ордонд болно. Тэмцээнд ОХУ, Казахстан, Узбекистан, БНХАУ, Герман, Нигерийн боксчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. “Чингис хаанУлаанбаатарын цом” тэмцээнийг анх 1970 онд зохион байгуулж, нийт 26 удаагийн тэмцээнийг Монголд зохион явуулсан байна. Гэвч 2000 оноос хойш 16 жил завсарласан юм. Харин энэ жилээс эргэн сэргээж буй учир Монголын боксын холбоо оролцогчдын тоо, чанар, тэмцээний агуулгад ихээхэн ач холбогдон өгөн, бэлтгэж байгаа аж.

Сэтгэгдэл (1)
(122.201.21.254)
Yoyo, sportyn tuv ordon, buhiin urguu gej 2 yambii yumnuud bh yumaa