“Алтан бөмбөг”-ийн эздийг зарлана
- 2016-10-12
- Спорт
- 0

“France Football” сэтгүүлд мэдээлснээр 2016 оны “Алтан бөмбөг” шагналын эзнийг энэ сарын 25-нд зарлахаар болжээ. Энэхүү нэр хүндтэй шагналын төлөө 30 хөлбөмбөгч өрсөлдөж байгаа бөгөөд спортын 52 спортын сэтгүүлчийн санал болгосноор ялагчийг тодруулдаг байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо Францын “France Football” сэтгүүлийн “Алтан бөмбөг” болон ФИФА-гийн “Оны шилдэг тоглогч” гэсэн хоёр шагналыг 2010 онд нэгтгэсэн билээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг Аргентины шигшээ багийн довтлогч Леонил Месси таван удаа хүртэж байжээ. Ёслолын ажиллагааны үеэр оны шилдэг тоглогчоос гадна шилдэг эмэгтэй тоглогч, эрэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагч, эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчийг шалгаруулж, Ференц Пушкашийн нэрэмжит шагналыг хамгийн уран гоол оруулсан тоглогчид олгох юм.

Сэтгэгдэл (0)