”Манжуур-2016” Аэробик гимнастикийн олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо
- 2016-10-13
- Спорт
- 0

"Манжуур-2016" Аэробик гимнастикийн олон улсын тэмцээн 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд ОХУ-ын мужууд, Дорнод сибирийн бүс нутгийн багууд, БНХАУ, Монгол улсын нийт 16 багийн 180 гаруй тамирчид 6-8, 9-11, 12-14, 15-17, 18-аас 5 насны ангилалд эрэгтэй/эмэгтэй ганцаарчилсан, хос, гуравласан, баг, бүжгийн баг, степний багийн 7 төрлөөр өрсөлдлөө.
Манай улсын багийн хувьд 5 багийн 48 тамирчин, 11 албаны хүний бүрэлдэхүүнтэйгээр анх удаагаа оролцсон юм.
Манай баг тамирчдын бүрэлдэхүүнд: ЕНБДарга Г.Ерөөлбат /ОУШүүгч/, С.Энхтуяа /Багийн менежер, Орчуулагч/, АГТХДарга Б.Оюун /ОУШүүгч/, Л.Батдорж /Шүүгч/, Б. Ууганболор /Шүүгч/-ээр, Ш.Оюунчимэг /ЧД-ийн 5-р сургууль/, Ж.Чулуунцэцэг /ХУД-ийн 34-р сургууль/, Э.Мөнх-Оргил /Өсвөрийн Лайт клуб/, Г.Болортулга /МУБИС, УБТСургууль/, Р.Алтанхуяг /СХД-ийн 106-р сургууль/ нар дасгалжуулагчаар ажилласан бол Хөвсгөл аймгийн дасгалжуулагч Ж.Нямжаргал туршлага судалж оролцов.
Мөн тэмцээний үйл ажиллагааг сурвалжилж МҮОНТелевизийн Спортын албаны сэтгүүлч О.Сонинбаяр, зураглаач С.Мөнгөншагай нар ажиллаа.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын Манжуур хотын БТСХорооны дарга Вү Лий, ОХУ-ын Чита хотын БТСХорооны дарга В.А.Сергеевич, МГХ-ны ЕНБДарга Г.Ерөөлбат нар оролцож үг хэлсэн юм.
Энэ тэмцээнд оролцсон манай баг тамирчид нийт 35 багц медалиас 23 медаль хүртсэн амжилтаар 2-р байрт шалгарч оролцлоо. Багийн дүнгээр 1-р байрт ОХУ-ын Чита хотын баг, 3-р байрт ОХУ-ын Эрхүү хотын баг тамирчид шалгарлаа.
Медаль хүртсэн баг тамирчдыг насны ангиллаар нь дурдвал:
#9_11_насны_ангилалд:
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Идэржавхлан Мөнгө,
Хосын төрөлд Ч.Батбуян, Н. Болор нар Мөнгө,
Степний багийн төрөлд Г.Идэржавхлан, Ч.Батбуян, Н. Болор, Б.Анужин, Б.Саруул, С. Номинжин, Г.Хишигжаргал, Э. Халиунаа нар Мөнгөн медаль
#12_14_насны_ангилалд:
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Ж.Азжаргал Мөнгө,
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Н. Баян-Эрдэнэ Алт, Б. Оргилболд Мөнгө, У.Амарсайхан Хүрэл,
Хосын төрөлд Н. Баян-Эрдэнэ, Б. Ариунзул Алт, У.Амарсайхан, Б. Номин нар Мөнгө, Д.Тэмүүлэн, Э.Номинтуяа нар Хүрэл
Бүжгийн багийн төрөлд Н. Баян-Эрдэнэ, Б. Ариунзул, Ж.Азжаргал, Б.Отгонзул, Б.Анхбаяр, Э.Минжбадгар, М.Хонгорзул, Э.Отгондорж нар Мөнгөн медаль.
Степний багийн төрөлд Н. Баян-Эрдэнэ, Б. Ариунзул, Ж.Азжаргал, Б.Отгонзул, Б.Анхбаяр, Д.Тэмүүлэн, Э.Номинтуяа, Б.Мөнхсайхан нар Хүрэл медаль.
#15_17_насны_ангилалд:
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд М.Бямбацэнд Алт,
Гуравласан төрөлд Б.Хонгорзул, Б.Номинзул, Т.Болор нар Алт,
Багийн төрөлд Б.Хонгорзул, Б.Номинзул, Т.Болор, М.Бямбацэнд, Н.Хулан нар Алт,
Бүжгийн багийн төрөлд Х.Урангоо, Б.Энхзул, Г.Анударь, Т.Гантуяа, Ө.Ганцацрал, Э.Энхмаа, Н.Нямдаваа, Э.Батзориг нарт Алт,
Степний багийн төрөлд Х.Урангоо, Б.Энхзул, Г.Анударь, Т.Гантуяа, Ө.Ганцацрал, Э.Энхмаа, Н.Нямдаваа, Э.Батзориг нарт Алт,
#18_аас_дээш_насны_ангилалд:
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд С.Дэлгэрмаа Алт,
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Сэргэлэн Алт,
Хосын төрөлд Б.Золбаяр, Б.Ичинхорлоо Алт,
Гуравласан төрөлд Т.Оюундарь, Х.Содчимэг, Г.Саранцацрал нар Алт,
Багийн төрөлд Г.Болортулга, Б.Өлзийжаргал, Б.Золбаяр, Г.Сэргэлэн, Б.Ичинхорлоо нар Алт,
Бүжгийн багийн төрөлд Б.Өлзийжаргал, Б.Золбаяр, Б.Ичинхорлоо, Т.Оюундарь, Х.Содчимэг, Г.Саранцацрал, С.Дэлгэрмаа, М.Солонго нар Алтан медаль тус тус хүртэв.
МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Аэробик гимнастикийн техникийн хороо





Сэтгэгдэл (0)