Р.Пүрэвдагва арслан үндэсний бөхийн чансааг тэргүүлсэн байна
- 2016-10-20
- Спорт
- 0

Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Шинэчилсэн чансааг Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва 13207 оноогоор тэргүүлжээ. Харин улсын аварга Г.Эрхэмбаяр 12518 оноогоор хоёрдугаарт, улсын харцага Т.Баасанхүү 12175 оноогоор гуравдугаарт оржээ. Мөн улсын харцага Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамба, заан Б.Пүрэвсайхан, харцага Б.Бат-Өлзий, улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, арслан Э.Оюунболд, аварга С.Мөнхбат нар удаах байрт бичигдсэн байна. Энэхүү чансааг энэ оны цагаан сар, улсын баяр наадам, арслан, начин цолны хүндэтгэлийн 14 барилдааны дүнгээр гаргасан байна.
Б.Мөнх

Сэтгэгдэл (2)
ZOCHIN (150.129.143.15)
SHOROOTOI IRSLEN
Zochin (202.9.40.190)
Ulsiin avarga Batsuuri gej yamar hun baidag um be B Munh setguulchee