Г.Отгонцэцэг Казахстаны хошой аварга боллоо

 

        “Рио-2016” зуны олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг Казахстаны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 48-кг-д түрүүлжээ. Тэрбээр жиндээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялж Казахстан улсын хошой аварга болсон байна. Түүний хувьд багш Д.Энхбаатарын хамт Казахстан улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог болсноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Дашрамд дуулгахад, олон улсын жүдо бөхийн холбоо энэ оны шилдэг эмэгтэй жүдочоор түүнийг нэрлээд байгаа билээ.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)