М.Анхцэцэг дэлхийн оюутны аварга болов

 

        Мексикийн Мериад хотноо болсон хүндийн өргөлтийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний -75 кг-ын жинд М.Анхцэцэг түрүүлжээ. Тэрбээр огцмоор 105 кг, түлхэлтээр 130 кг, нийлбэр дүнгээр 235 кг өргөж түрүүлсэн бол Мексик, Канадын тамирчид удаах байрт оржээ. М.Анхцэцэгийн амжилтыг сонирхуулбал, 2014 онд Залуучуудын олимпын IV байр, 2015 онд шилдэг найман тамирчин урилгаар оролцдог “Дэлхийн цом”-ын хүрэл медаль, 2016 онд насанд хүрэгчдийн Азийн аварга, Дэлхийн залуучуудын хошой мөнгө, “Рио-2016” зуны олимпын VIII байр, Азийн залуучуудын аварга, Дэлхийн оюутны аварга болоод байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Гэрэлээ (122.201.22.38)

    2016-11-21

    Ёстой мундаг охин баяр хүргэе хэрхэн яаж явж тэмцээнд орж ялалт байгуулсныг сонсоод өрөвдөж түүнээсээ илүүтэйгээр бахархаж самсаа шархирч суулаа Хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе