Н.Төгсцогт Мексикийн Герман Меразтай тулалдана
- 2016-11-30
- Спорт
- 0

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа Мексикийн боксчин Герман Меразтай хийхээр болжээ. Тулаан ирэх сарын 8-нд АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange Сounty Fair” цогцолборт болно. Герман Мераз нь 95 удаа тулалдсанаас 55 удаа ялж, 39 удаа ялагдаж, нэг удаа тэнцсэн аж. Н.Төгсцогтын хувьд 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анх тулалдсанаас хойш зургаан тулаан хийж бүх өрсөлдөгчөө нокаутаар ялсан юм.
Б.Эрдэнэ

Сэтгэгдэл (3)
gana (202.72.245.165)
alaad ug mongol nudarga gj yu bdgiig uzuuled ug ,amjilt duu huu
(66.181.188.10)
oligtoihon ursuldugch oldohgui bnuu.lomachenko pakyao metiim superuud l heregtei bn
AN (124.158.106.140)
Bas neg zolios