МУГТ Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ

 

        Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өчигдөр /2017.03.02/ эхэлсэн. Уг тэмцээнд манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож, алтан медаль хүртлээ.

 

Тэрбээр 97 кг-д өрсөлдөж, 220 кг шахаж алтан медаль хүртэв.  Энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин хүч сорьсон.

 

МУГТ Э.Содномпилжээ "Рио 2016" паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдсөн. Паралимпоос хойш  анхныхаа олон улсын тэмцээндээ оролцож ийнхүү бахдам амжилт үзүүллээ.

 

 Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажиллав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)