Г.Мандахнаран, П.Өнөрбат нар дэлхийн чансаанд багтжээ
- 2017-03-10
- Спорт
- 0

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос хоёрдугаар сарын эрэгтэйчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Өнгөрсөн сард Ираны Керманшах хотод болсон “Дэлхийн цом”, Кубын Серра Пеладогийн олон улсын тэмцээнийг харгалзаж чансааг гаргасан байна. Шинэчилсэн чансаанд өмнөх сараас төдийлөн өөрчлөлт гараагүй бөгөөд манай хоёр бөх багтжээ. Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран Риогийн олимпод тавдугаар байрт орсон амжилтаараа 65 кг-ын жинд зургаад, П.Өнөрбат өнгөрсөн жил Испанийн Гран-прид хүрэл медаль хүртсэнээр 17 дугаар байрт бичигдсэн байна. Гуравдугаар сарын чансаад нэлээд өөрчлөлт гарах магадлалтай. Учир нь, энэ сард Киев, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээн, залуучуудын Европын аварга шалгаруулах тэмцээн шил шилээ даран болох аж.
Б.Номуун

Сэтгэгдэл (0)