Жүдочид 50 сая төгрөгийн төлөө барилдана

Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан “Аса” циркт энэ сарын 16-нд болох юм байна.  Анхдугаар тэмцээнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цолтой бөхчүүд нэг баг болох бол ОУХМ цолтой бөхчүүд тэдний эсрэг 50 сая төгрөгийн төлөө хүч үзэх аж.  Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын багт Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нар байгаа юм. Харин нөгөө багт Ж.Амарболд, Д.Төмөрхүлэг, О.Ууганбаатар, Ө.Дүүрэнбаяр, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Отгонцэцэг, Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар зодоглох ажээ. Сонирхуулахад хоёр жилийн өмнө их спортоос зодог тайлсан Х.Цагаанбаатар тус тэмцээнд орж, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарын өрсөлдөөн жүдо бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна.   Халз барилдааны оноолт:

-60кг Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальт/-ОУХМ Ж.Амарболд
-66кг Г.Болдбаатар /дэлхийн аварга/-ОУХМ Д.Төмөрхүлэг
-81кг Х.Цагаанбаатар /олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга/-ОУХМ О.Ууганбаатар
+100кг  Н.Түвшинбаяр /олимпийн алт, мөнгөн медальт/-ОУХМ Ө.Дүүрэнбаяр
-48кг М.Уранцэцэг /дэлхийн аварга/-Г.Отгонцэцэг /олимпийн хүрэл медальт/
-57кг Д.Сумъяа /олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт/-ОУХМ Л.Энхрийлэн
-63кг Ц.Мөнхзаяа /ДАШТ-ий хүрэл медальт/-ОУХМ Б.Ганхайч нар тус тус таарчээ.

Б.Пүрэвжав
                                                                                                       

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (1)

  • b.bayr (202.126.89.199)

    2017-03-13

    tuvshin, tsagaan 2 mungund ymar ih hairtai boloo ve,ard tumeniihee hairiig shn edelj hundluulj chadah uhaan turuhgui bn uu?