МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорлоо

 

        Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган энэ сарын 24-нд болох аж.  Уг чуулган нь дөрвөн жил тутамд хуралддаг юм байна. Энэхүү хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох юм. Тэгвэл МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид дараах хүмүүс нэр дэвшжээ. Тодруулбал, Х.Баттулга  Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Б.Баттүшиг  Бадминтоны  сонирхогчдын холбооны ерөнхийлөгч, Ц.Дамдин   Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч, Ч.Зоригтбаатар  Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ч.Отгонбаатар  Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч, Ж.Хатанбаатар  Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч зэрэг хүмүүс нэр дэвшиж байгаа юм байна.

 

О.Долгор

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.24.43)

    2017-03-15

    Үнэндээ Загджав шиг аваад явчих хүн энэ дотор алга даа.