Азийн аварга Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ

 

        Гүржийн Тбилис хотод жүдо бөхийн дэлхийн чансаа олгох гранпри тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 36 орны нийт 256 жүдоч хүч үзэж байгаагийн ес нь манай жүдочид билээ. Тэмцээний эхний өдөр манай таван бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Азийн аварга Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ.

 

Тэрбээр алтан медалийн төлөө Гүржийн бөхтэй барилдаж ялагдав.

 

 Мөн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Д.Алтансүх нар долоо, 57 кг-д Ц.Хулан тавдугаар байрт шалгарав. Ц.Хулангийн хувьд эхний даваанд тэмцээн зохион байгуулагч орны бөхийг ялсан.

 

Дараа нь “Рио-2016” олимпийн наадмын үеэр гавьяат тамирчин Д.Сумъяаг алтан медалийн төлөөх барилдаанд ялж аварга болсон Рафаэла Сильвад ялагдсанаар тавдугаар байрт орлоо.

 

Б.Тэлмэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.106.151)

    2017-04-05

    sain zaluu