Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар ялалт байгуулав

 

        Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын тэмцээн өчигдөр Тайландын нийслэл Бангкок хотод эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Н.Мөнхсайхан, зөвлөх дасгалжуулагч, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди нарын удирдлага дор долоон тамирчин хүч үзэж байгаа аж. 

 

Тэмцээний эхний өдрийн тулаанд манайхаас 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай рингний эзэн орны боксчин Р.Жинтронгийг, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Тайванийн боксчин Ту По Вэйг, 64 кг-д Б.Чинзориг Непалын боксчин Д.Шрачаг ялав. Харин энэ өдөр 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Ж.Отгонжаргал нар ялагдаж, үзэгчдийн суудалд шилжсэн юм. 
  

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)