Б.Баярмаа дэлхийн аварга боллоо
- 2017-04-11
- Спорт
- 0

Сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-8-нд Итали улсын Сполето хотноо болсон билээ. Энэхүү тэмцээнд оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд аваргын алтан медалийн эзэн болжээ. Тус тэмцээн гурван төрлийн рейтингийн ангиллаар явагдсан бөгөөд 2300 хүртэлх рейтингтэй шатарчдын тэмцээнд дэлхийн 61 орны 210 шатарчин оролцов. Монгол Улсаас долоон шатарчин оролцсон бөгөөд “Монсчесс” шатрын клубын шатарчин Х.Итгэлт, Б.Баярмаа нар хамгийн өндөр ангилал болох 2300 рейтингийн ангилалд оролцжээ. Нийлбэр дүнгээр тус клубын шатарчин, ОХУ-ын Плехановын нэрэмжит УАААИС-ийн оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүлж 2300 хүртэлх рейтингийн ангилалд түрүүлсэн монголын анхны эмэгтэй “Сонирхогчдын шатрын дэлхийн аварга”-аар тодорсон аж.

Б.Тэлмэн

Сэтгэгдэл (1)
(202.21.117.178)
Bayr hurgie ta nartaa Mundag baina .Amjilt