Лигийн тамирчид эх орондоо ирлээ

 

        Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах  сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт болж өндөрлөв. Манай улсын баг тамирчид аваргын алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Тэд эх орондоо ирлээ.
 

 

 Манай баг түрүүлснээр ирэх есдүгээр сард болох Дэлхийн Оюутны 3х3 лигийн тэмцээнд Ази тивээ төлөөлөн оролцох эрхээ авлаа. Ази тивийг төлөөлөн Азийн аваргын эхний хоёр байранд орсон багууд өрсөлдөх байсан юм.

 

Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч С.Тулга, тамирчид Б.Батзолбоо, О.Энхбаатар, А.Сүхбат, Б.Наранбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон.  Тэд өмнө нь 2016 оны оюутны ДАШТ-ий мөнгөн медаль, Азийн оюутны АШТ-д 2015 онд мөнгөн медаль тус тус хүртсэн байсан юм. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)