Тамирчид маргааш эх орондоо ирнэ

 

        Жюү жицүгийн ДАШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн Монголын баг тамирчид маргааш өглөө 10.05 цагт Туркын онгоцоор эх орондоо ирнэ.
 

Пара Жюү жицүгийн анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас 18 тамирчин оролцож  3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. 
 

ОУХМ А.Мөнхбат алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон. Мөн тэмцээний насанд хүрэгчдийн цагаан бүсний 69 кг-ын жинд А.Гантүлхүүр, 56 кг-д “Гаруда” клубын тамирчин Б.Батмөнх нар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ. Харин насанд хүрэгчдийн Дэлхийн аваргаас МУГТ Болормаагийн Ууганхүү жиндээ болон үнэмлэхүй жинд хос мөнгөн медаль хүртсэн. Мөн жүю жицүгийн өсвөр үеийн ангилалын 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Батхишиг мөнгөн медаль хүртжээ. 
 

ОУХМ Ц. Батцэцэг  “Purplebelt” ангилалын 70 кг-ын жинд хүрэл медаль хүртэж жюү жицүгийн ДАШТ-ны насанд хүрэгчдийн ягаан бүсний ангилалд анх удаа медаль хүртсэн эмэгтэй тамирчин болов. Мөн хөх бүсний “Blue belt” ангилалд  ОУХМ Б.Хулан хүрэл медалийн болзол хангасан аж. 
 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин