Монгол бүсгүй хятад эрчүүдийг тэргүүллээ

 

“Батхүлэг” уралдаанд УАЗ-469 загварын автомашинтайгаа амжилттай оролцдог Монголын цөөн эмэгтэй жолоочийн нэг Г.Ариунтуяа Хятадын раллид амжилттай оролцлоо. Тэрбээр Өвөрмонголын авто клубийн урилгаар Хятадын Альша аймагт зохион байгуулсан “China rally” авто уралдааны кросс ангилалд оролцож түрүүлсэн байна. Г.Ариунтуяа УАЗ-469 автомашины хятад хувилбар болох “Бээжин жийп” загвараар уралдсан бөгөөд Хятадын авто раллид оролцсон анхны эмэгтэй жолооч болсон юм. Тэнгэр элсэд зохион байгуулсан уралдаанд Хятадын шилдэг эрэгтэй жолооч нар монгол бүсгүйн жолоодсон машины тоосонд дарагдан барианд орж ирэхийг гурван сая хүн үзжээ. Энэхүү уралдааныг Хятадын Төв телевиз шууд дамжуулсан байна. Дашрамд өгүүлэхэд, Г.Ариунтуяагийн аав “Батхүлэг” уралдааныг санаачлагчдын нэг бөгөөд Монголын анхны уралдааны автомашины жолооч ажээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.164.43)

    2017-10-05

    Wow мундаг бүсгүй байна. Муухан эрчүүдээс эрэм гийй энэ бүсгүйгээр бахархаж байна. Баяр хүрье, цаашдын ажил амьдралд аз жаргал амжилт бүтээлийг дээдийг хүсэн ерөөе