Ю.Липницкая: Хэзээ ч дасгалжуулагч болохгүй

 

Уран гулгалтын шинэ үе, Оросын найдвар гэгдсэн олимпын аварга, уран гулгагч Юлия Липницкая 19 насандаа зодог тайлж, олныг гайхшируулсан билээ. Тэрбээр спортын карьераа дуусгах болсон шалтгаан болон ирээдүйн төлөвлөгөөгөө ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

-Спортын оргил үедээ карьераа дуусгах болсон шалтгаан тань юу байв?

-Би эрүүл мэндийн шалтгаанаар мөсөн талбайгаа орхисон. Карьераа өндөрлөх шийдвэр гаргах амаргүй байлаа. Би сэтгэцийн эмнэлэгт өнгөрсөн нэгдүгээр сард хэвтэж анорексия / хоол тэжээлийн доройтол, сэтгэцийн хам шинж/ өвчнөө эмчлүүлж эхэлсэн. Өглөө бүр уйлж, яах учраа олохгүй хүнд үе надад тохиолдсон.

 

-Одоо эрүүл мэнд тань сайжирч, амьдралын хэвийн байдалдаа эргэн орсон уу?

-Биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан. Би бэлтгэл хийж өдрийн бүх цагийг мөсөн талбайд өнгөрүүлдэг байв. Тиймээс одоо боловсролын төвшиндөө анхаарч англи хэл, менежментийн чиглэлээр сурч байна.

 

-Тамирчид карьераа дуусгасан ч дасгалжуулагч болох зэргээр спортоос бүрэн хөндийрдөггүй. Та цаашдын төлөвлөгөөгөө гаргасан уу?

-Би спортын тайлбарлагч болохыг мөрөөддөг байсан. Москва хотноо энэ сарын 20-22-нд болох уран гулгалтын гран-при наадмыг тайлбарлана. Албан ёсоор зарлахад би хэзээ ч дасгалжуулагч болохгүй. Манай улсад уран гулгалтын спорт сэргэн хөгжиж байна. Тиймээс залуу үеийнхэндээ спортын туршлагаасаа хуваалцаж, тэднийг дэмжсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсдэг. Тиймээс спортын менежерээр барууны их, дээд сургуульд суралцана. Эх орондоо энэ чиглэлээрээ ажиллах хэтийн зорилготой байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)