А.Бөртэ-Үжин “Miss tourism queen international”-д өрсөлдөнө

Тайланд улсын Бангкокт зохион байгуулах “Miss tourism queen international” тэмцээнд А.Бөртэ-Үжин эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. 100 гаруй орны үзэсгэлэнт бүсгүй эрдэм мэдлэг, гоо сайхан, авьяас чадвараараа өрсөлддөг тус тэмцээнийг 1949 оноос хойш зохион байгуулж байгаа юм. Энэхүү тэмцээнд 2016 онд манай улсаас мисс Н.Ану тэргүүн байр эзэлж байв. Тэмцээнд оролцох болсон талаараа А.Бөртэ-Үжин сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөх хүндтэй үүргийг хүлээж байна. Иймд өөрийн зүгээс чадах бүхнээ дайчлан Монголынхоо гайхамшигт уран нугаралтыг дэлхийн тавцанд толилуулж улсынхаа нэрийг өндөрт өргөх болно” гэжээ. Тэрбээр дэлхийн авьяаслаг миссүүд өрсөлддөг “Miss supertalent of the world” тэмцээнд амжилттай оролцож нэгдүгээр байр эзэлж байсан юм.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)