Эгч дүү дизайнерууд шинэ цуглуулгаа танилцууллаа

Michel & Amazonka брэндийн эгч дүү дизайнерууд шинэ цуглуулгаа сар бүр танилцуулдаг билээ. Тэд энэ сард “Perfume” нэртэй шинэ цуглуулгаа дэлгэж байна. Уг цуглуулгад дизайнерууд эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэн “Perfume” хэмээн нэрлэжээ. Тодруулбал, спорт болон кутюр хэв маягийг хослуулсан загварууд урласан байна.

Пиджакийг цувтай, өдөр тутмын энгийн футболкыг даашинзтай, торон дээлийг япон маягийн нарийн хийцтэй, гар ажиллагаатай өргөн бүстэй хослуулсан нь хоёр өөр стилийн нэгдэл болсон харагдана. Өнгөний хувьд хар, цагаан өнгө давамгайлан ногоон, усан ягаан мөн тод улаан өнгөөр бүтээлээ тодотгожээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)