“OCEAN’S 8” кино жагсаалтыг тэргүүлжээ

Эмэгтэй оддын цуглуулга хэмээн нэрлэгдэж буй “Ocean’s 8” кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Энэхүү кинонд Сандра Буллок, Кейт Бланшетт, Энн Хэтэуэй, Рианна зэрэг одод тоглосон байна. “Ocean’s 8” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн кино зах зээлээс нийт 41.5 сая ам.долларын орлого олж, жагсаалтыг тэргүүлжээ. Энэ нь өмнөх гурван цувралаас нээлтийн долоо хоногтоо олсон орлогоороо тэргүүлсэн үзүүлэлт болж байна. Түүнчлэн үзэгчдийн 69 хувь нь эмэгтэйчүүд байсан гэдгээрээ онцлог байгаа юм.

Харин “Оддын дайн” цувралын шинэ анги “Solo: A Star Wars Story” кино өнгөрсөн долоо хоногт 15.1 сая ам.долларын орлого олсноор жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Гурван долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн “Star Wars”- ийн шинэ анги олон улсын зах зээлээс 176 сая ам.долларын орлого олоод байгаа юм. Түүнчлэн “Hotel Artemis” хэмээх нууцлаг гэмт хэргийн талаар өгүүлэх шинэ кино “Box Office”-ийн жагсаалтын наймдугаар байрт бичигдсэн байна. “Hotel Artemis” кино нээлтийн долоо хоногтоо 3.1 сая ам.долларыг олжээ. Харин ирэх баасан гарагт “Супер гэр бүл” анимейшний шинэ анги нээлтээ хийх гэж байгаа нь кино зах зээлийн өрсөлдөөнийг улам нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)