“Incredibles 2” үзэгчдийг байлдан дагуулж байна

“Walt Disney”-н супер баатрын сэдэвт “Incredibles 2” нээлтээ хийж, долоо хоногийн дотор Америкийн кино театруудаас 180 сая ам.долларын ашиг олж “Box Office” -ыг тэргүүлж байна. Дэлхий даяар нийт 231.5 сая ам.долларын орлого олсон байгаа бөгөөд уг киноны нэгдүгээр анги 2004 онд нээлтээ хийж 45 сая ам.долларын орлого олж байсан билээ. Маш удаан хугацаанд хүлээлт үүсгэж 14 жилийн дараа нээлтээ хийж байгаа”Incredibles 2” кино нь эхний долоо хоногтоо хамгийн их ашиг орлого олсон хүүхэлдэйн киногоор нэрлэгдээд байна. “Incredibles 2” кино шүүмжлэгчдээс ч эерэг үнэлгээ авч, олон талаар сайшаал хүртээд байгаа бөгөөд Дисней студийн мэдэгдсэнээр киноны нийт үзэгчдийн 31 хувь нь насанд хүрэгсэд, 57 хувь нь гэр бүлтэй хүмүүс байсан бол 11 хувь нь өсвөр насныхан байжээ.

С.Гандэлгэр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)